​АЙМГИЙН ГХУСАЗСЗӨВЛӨЛ СУМДАД АЖИЛЛАНА
1 сар өмнө


Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар аймгийн Цагдаагийн газраас 2017 оны эхний 8-р сарын гэмт хэргийн нөхцөл байдал болон зам тээврийн осол хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Мөн Аймгийн ГХУСАЗСЗөвлөлийн сумдад ажиллах хуваарь болон хөрөнгө батлах тухай асуудлыг хэлэлцээд энэ сарын 25-28-ны өдрүүдэд Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумдад ажиллахаар болсон байна. Аймгийн Цагдаагийн газрын 2017 оны эхний найман сарын гэмт хэргийн нөхцөлд байдлын мэдээллээс тодруулбал: Аймгийн Цагдаагийн газарт 1478 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас гэмт хэргийн шинжтэй 685, зөрчлийн шинжтэй 793 байна. Мөн 2017 оны эхний найман сард 455 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 1,5%-иар буурчээ. Сайншанд, Эрдэнэ, Хөвсгөл, Улаанбадрах, Сайхандулаан, Дэлгэрэх, Алтанширээ сумдад гэмт хэргийн гаралт буурсан бол Замын-Үүд, Хатанбулаг, Өргөн, Мандах, Иххэт, Даланжаргалан, Айраг сумдад нэмэгдсэн байна. Гэмт хэрэг илрүүлэлт аймгийн хэмжээнд 45,5% байгаа нь өмнөх оныхоос 4,5%-иар буурсан үзүүлэлттэй байгаа аж.