​АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭНТЭЙ УУЛЗАВ
6 сар өмнө


Аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзлаа. Уулзалтанд D MEDIA агентлаг, МНТ телевиз, Монцамэ агентлагийн орон нутаг дахь сурвалжлагч нарын төлөөлөл оролцов. Аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар шинээр томилогдож ирээд удаагүй байгаа бөгөөд гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэхэд цагдаагийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Тэрээр “Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээр босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөгтэй холбоотойгоор замын хөдөлгөөний аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулан ажиллана" гэдгээ энэ үеэр онцолж байлаа.