Айраг сумын төвийн байгууллагуудыг нэгдсэн халаалт, цэвэр, бохир усны шугамд холбох ажлын үнийн санал авах урилга
6 сар, 1 долоо хоног өмнө


ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Тендер шалгаруулалтын нэр: Айраг сумын төвийн байгууллагуудыг нэгдсэн халаалт, цэвэр,
бохир усны шугамд холбох ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ОНХО-НТШ -07/2017

Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Айраг сумын төвийн байгууллагуудыг нэгдсэн халаалт, цэвэр, бохир усны шугамд холбох ажил нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Дансны нэр: ДГ.Орон нутгийн өмчийн газар
Дансны дугаар ₮: 100060051006

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 80,0 сая төгрөг
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 70,0 сая төгрөг
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 100,0 сая төгрөг /Үүнээс нэгээс доошгүй ажил нь ижил төстэй байх бөгөөд өртөг нь 100,0 сая төгрөгөөс багагүй байх/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга угсралтын ажлын 2.2.3, 2.2.4, ажилбарын заалт бүхий хүчинтэй хугацаа дуусаагүй барилгын тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийн хамт 1 600 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 7-р сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn цахим хуудсаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 7-р сарын 06-ны өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дорноговь аймаг Сайншанд хот 3-р баг нутгийн удирдлагын ордон 1 давхар 107 тоот хаягаар ирүүлэх. Утас:7052-2224 Факс:7052-0004 e-mail: Dornogovi.tender@yahoo.com