​Алтанширээ суманд газар эзэмшүүлэх худалдаанд урьж байна.
2 долоо хоног, 1 өдөр өмнө


Алтанширээ сумын Засаг даргын 2017 оны А/121 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, эрхийн дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмшүүлэх дахин дуудлага худалдаа Алтанширээ сумын Засаг даргын Тамгын газарт 2017 оны 12-р сарын 13-ны өдөр 10.00 цагт танхимын хэлбэрээр явагдана.

Газрын байршил

Зориулалт

Талбай /га/

Дуудлага худалдааны анхны үнэ /мян.төг/

Дэнчин

Газар эзэмших хугацаа

1

Чулуунгишгэр баг

Үйлчилгээ

0,07

672.0

67.2

15 жил

Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай дээрх журам болон Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөc буюу 2017 оны 12 сарын 11-ний 08 цагаас эхлэн Алтанширээ сумын ЗДТГазар газар дээр битүүмжилсэн хайрцгийг 2017 оны 12 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө хаана.

Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / Алтанширээ сумын газрын даамалаас авна/
  • Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Дэнчин төлсөн баримт; /Төрийн сан банк 100060000961/ тоот дансанд тушаана
  • Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  • Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
  • Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-Төрийн банк 281500372356 тоот дансанд тушаана.

Дуудлага худалдаанд иргэд, олон нийт ажиглагчаар оролцож болно.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mnгэсэн сайт, 94002594 утсаар болон Алтанширээ сумын ЗДТГазарт ирж лавлана уу.