БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУД ЧУУЛАВ
6 сар, 3 долоо хоног өмнө


Жил бүр зохион байгуулагддаг “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд боллоо. Зөвлөгөөнд аймгийн барилгын салбарын 19 аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож байна. зөвлөгөөний хүрээнд “Аймгийн ЗДТГ-аас барилгын салбарт баримталж буй бодлого чиглэл, барилгын салбарын эрх зүйн зохицуулалтын зарим асуудал, барилга байгууламжийн норм, нормативын бичиг баримтын тогтолцоо, тус салбарт гарч буй нийтлэг зөрчлүүд, тэдгээрийг багасгах арга зам зэрэг сэдвээр холбогдох байгууллагууд мэдээллээ өгч хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.














Мөн энэ үеэр барилгын салбарт олон жил үр бүтээлтай ажилласан болон амжилттай ажиллаж байгаа зарим хүмүүсийг шагнаж урамшууллаа. "Тэргүүний барилгачин" тэмдгээр ахмад барилгачин Д.Далайбаатар, Л.Гэрэлчулуун, Х.Оюунцэцэг, С.Одончимэг, Т.Цээпил, Аймгийн Засаг даргын Жуух бичгээр "Айсуй хөгжил" ХХК-ний мужаан Ө.Эрдэнэбат, Чандмань-Илч ХХК-ний өрөг угсрагч, засал чимэглэлчин Н.Цоодол, Аймгийн Засаг даргын өргөмжлөлөөр "Хулшанд" ХХК-ний цахилгаанчин Ц.Бат-Отгон, "Энержи Парагон" ХХК-ний өрөг угсрагч, засал чимэглэлчин Б.Энхжав нар шагнагдав. Үүний дараагаар зөвлөгөөнд оролцогчид бүтээлч ажлыг өрнүүлэхээс гадна спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулсан байна.