БАЯР НААДМЫН АЗАРГА, ИХ НАС, ДААГАНЫ УРАЛДААН БОЛЛОО
1 жил, 1 сар өмнө

Дорноговь аймаг байгуулагдсаны 85 жил, Сайншанд сум байгуулагдсаны 55 жилийн баяр наадам эхний өдрөө азарга, их нас, даага гурван насны хурдан морьдын уралдаан боллоо. Азарганы уралдаанд Замын-Үүд сумын алдарт уяач Х.Ганбаатарын хүрэн азарга түрүүлж, Дэлгэрэх сумын алдарт уяач Д.Бат-Эрдэнийн хүрэн азарга аман хүзүүдэж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олныг баясгалаа. Харин айргийн гуравт Дундговь аймгийн Өндөршил сумын алдарт уяач Ж.Эрдэнэбаатарын будан азарга, айргийн дөрөвт Сайншанд сумын аймгийн алдарт уяач Ч.Ганхуягийн хонгор будан азарга, айргийн тавт Дундговь аймгийн Өндөршил сумын Пүрэвдагвын Гантөмөрийн хүрэн азарга хурдаллаа.

Их насны морьдын уралдаанд Дэлгэрэх сумын алдарт уяач Г.Дэмбэрэлдодовын хээр морь түрүүлсэн бол аман хүзүүнд Мандах сумын аймгийн алдарт уяач Г.Нямдаваагийн хонгор морь хурдаллаа. Айргийн гуравт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын алдарт уяач Ц.Ихбаярын хонгор морь, айргийн дөрөвт Дундговь аймгийн Өндөршил сумын Б.Дашдэмбэрэлийн бор морь, айргийн тавд Сайхандулаан сумын Х.Эрдэнэдалайгийн саарал морь тус тус хурдалсан байна.

Хурдан дааганы уралдаанд түрүү байрыг Замын-Үүд сумын С.Ганбаатарын хүрэн даага, аман хүзүүнд Дэлгэрэх сумын Т.Баярсайханы алаг даага, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Наран сумын Г.Доржрагчаагийн саарал даага, айргийн дөрөвт Иххэт сумын Э.Бадраагийн зээрд даага, айргийн тавд Сайншанд сумын Ч.Энхбатын хээр даага хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баясгалаа.