БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨЖ БАЙНА
2 сар, 4 долоо хоног өмнө

Дорноговь аймгийн Засаг Даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлуудын хэрэгжилтийн явцтай Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин болон холбогдох албаны хүмүүс газар дээр нь очиж танилцлаа. Тодруулбал: Наадмын талбай, Мандах наран хорооллын 1, 2-р орон сууц, 1,2,3,4-р 58 айлын орон сууцны барилгын гадна фасад дээврийн засвар, Төв номын сангийн засвар, Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн засварын ажил, гадна авто зогсоол бүхий талбай, Нэгдсэн эмнэлгийн хог хаягдлыг боловсруулах барилга, Сайншанд сумын 2-р багт баригдаж байгаа Халуун усны барилга, Хөгжлийн бэрхшээлтэй ахмад, эмэгтэйчүүдийн нэгдсэн төв, Иргэдийн хөгжлийн төвийн барилга, Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн, Спорт хорооны өмнөх талбай, Самбарууд, Усан спортын төвийн барилга угсралт, Цагдаагийн постны барилга, Сайншанд сумын 4-р багт баригдаж байгаа Халуун усны барилга, Сайншанд сумын 3-р сургуулийн гадна фасадны засвар, орон сууцны өргөтгөл, Вокзалаас уулзвар хүртэлх замын бродюр, 129, 130-р байрны гадна фасад, дээврийн засварын ажилтай биечлэн танилцаж холбогдох асуудлуудыг шийдвэрлэн ажиллалаа.


Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин:

"...Их бүтээн байгуулалтын ажлууд нилээд эрчтэй явагдаж байна. Энэ жилдээ зөвхөн ажлууд хийгдээд дуусахгүй. Цаашид аль болохоор дөрвөн жилийн хугацаанд бүтээн байгуулалтыг хийж байж аймаг, орон нутгаа өнгөтэй өөдтэй болгох, иргэд маань ая тухтай амьдрах, төрийн байгууллагууд ажил, үүргээ хэвийн түвшинд явуулах, хүүхэд залуучууд, ахмад буурлууд маань чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, газруудыг олноор бий болгох зэрэг төлөвлөгөөтэй ажиллаж байна..." хэмээн онцлов

Бүтээн байгуулалтын явц

Сайншанд хотын бүтээн байгуулалтын ажил Дорноговь аймгийн ард иргэдийн ая тухтай амьдрахад анхаарсан нэгэн том бүтээн байгуулалт бол 1000 айлын орон сууцны цогцолбор хороолол юм. Иргэдийн худалдан авах чадварт нийцсэн стандартын шаардлага хангасан орон сууцаар хангах бодлогын хүрээнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы санаачилга, ЗДТГ-ын захиалга, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Мандах наран” хорооллын 1,2-р ээлжийн нийт 812 айлын орон сууцны барилгын ажил үргэлжилж байна. 1-р ээлжийн 268 айлын орон сууц 4-р улиралд ашиглалтад орох бөгөөд гүйцэтгэлийн ажил 80 хувьтай үргэлжилж байна. Харин 2-р ээлжийн 304 айлын орон сууцны барилгын ажил 45 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.


Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд санаачилга гарган “Дорноговь их хөгжил сан”-ийн 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад, эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийг байгуулж байна. Тус барилга угсралтын ажил бүрэн дуусч гадна, дотно өрлөгийн ажил явагдаж энэ оны 11-р сард орон нутагт хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.


Сайншанд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дархан муумянган холбоот хошууны 570 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар амралт зугаалгын талбай хийгдэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл цаг хугацаандаа 100 хувь хангагдаж маргааш нээлтийн ажиллагааг зохион байгуулахаар болсон байна.