Газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд та бүхнийг урьж байна
4 сар, 3 долоо хоног өмнө

Улаанбадрах сумын засаг даргын 2017 оны а/84 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зарлаж байна.Газар ашиглах, эзэмших эрхийн дуудлага худалдаа Улаанбадрах сумын засаг даргын тамгын газарт 2017 оны 07-р сарын 28-ны өдөр 14.00 цагаас танхимын хэлбэрээр явагдана.

Газрын байршил

Зориулалт

Талбай

/га/

Дуудлага худалдааны анхны үнэ

/мян.төг/

Дэнчин

/мян.төг/

Газар эзэмших ашиглах хугацаа

1

4-р багийн нутаг дэвсгэрт Адууны хашаааны баруун урд талд

Шатахуун түгээх станц

0,09

864000

86400

15 жил

2

3-р багийн нутаг дэвсгэрт хамрын хийдээс баруун урагш 3 км-т

Ингэний фермер

0,07

960000

96000

15 жил

Дуудлага худалдааг засгийн газрын 2016 оны 10-р тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан ‘’Газар өмчлүүлэх эзэмшүүлэх ашиглуулах дуудлага худалдаа явуулах журм’’-ын дагуу явуулах ба ялагчтай дээрх журам болон Монгол улсын ‘’Газрын тухай’’ хуулийн дагуу гэрээ байгуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс буюу 2017 оны 07 сарын 25-ны 08 цагаас эхлэн Улаанбадрах сумын ЗДТГ-т битүүмжилсэн хайрцгийг 2017 оны 07 сарын 28-ны өдөр хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө хаана.

Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалыг бүрдүүлнэ.Үүнд:

1.Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Улаанбадрах сумын газрын даамлаас авна./

2.Иргэний үнэмлэх эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3. Дэнчин төлсөн баримт /Төрийн сан банк 100060000961 тоот дансанд тушаана

4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл

5.Дуудлага худалдаанд аж ахуй нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл

6.Улсын тэмдэгтийн хураамж -12500 төгрөг -Төрийн сан банк 100060900941 тоот дансанд тушаана.

Дуудлага худалдаанд иргэд олон нийт ажиглагчаар оролцож болно.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn www.mle.mn гэсэн сайт, 99616102 утсаар болон Улаанбадрах сумын ЗДТГ-т ирж лавлана уу.