​Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зарлагдлаа
2 сар, 1 долоо хоног өмнө


Аймгийн Засаг даргын 2017 оны А/705 тоот захирамжийг үндэслэн Сайншанд сумын дор дурьдсан байршилд газар эзэмших эрхийн дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын байранд 2017 оны 11-р сарын 06-ны өдөр 15 цагт нээлттэй явагдана.

Нэгж талбарын байршил

Газрын хэмжээ, га

Зориулалт

Эзэмшүүлэх ашиглуулах хугацаа

Дуудлага худалдааны анхны үнэ, мян.төг

Дэнчин хэмжээ, /мян.төг/

2017.11.06

1

5-р багийн нутаг дэвсгэрт төмөр замын зүүн талд

26.2978

Техникийн хаягдал тосыг дахин боловсруулах үйлдвэрийн

15

315573.6

31557,36

Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай нь дээрх журам болон Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөc эхлэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар дээр битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө хаана.

Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / ГХБХБГазраас авна/
  • Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Дэнчин төлсөн баримт; / Дэнчингийн 10%-г Төрийн сан банкны 100060000961 тоот дансанд тушаана/
  • Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  • Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
  • Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-Төрийн банк 281500318051 тоот дансанд тушаана.
  • Дуудлага худалдаанд иргэд, олон нийт ажиглагчаар оролцож болно.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар фэйсбүүк хаяг, Газрын биржийн www.mle.mnгэсэн цахим хуудас, 99825191, 70523988 утсаар болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирж лавлана уу.