Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зарлаж байна
2 сар, 3 долоо хоног өмнө

Даланжаргалан сумын засаг даргын 2017 оны а/68 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, эрхийн дуудлага худалдааг зарлаж байна.Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа Даланжаргалан сумын засаг даргын тамгын газарт 2017 оны 07-р сарын 18-ны өдөр 11.00 цагаас танхимын хэлбэрээр явагдана.

Газрын байршил

Зориулалт

Талбай

/га/

Дуудлага худалдааны анхны үнэ

/мян.төг/

Дэнчин

/мян.төг/

Газар эзэмших ашиглах хугацаа

1

Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт төмөр замын хойд талд

Авто машин засвар

1

9600000

960000

15 жил

2

Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт төмөр замын 24 айл орон сууцны баруун талд

Худалдаа үйлчилгээний

0,03

2880000

288000

15 жил

­

Дуудлага худалдааг засгийн газрын 2016 оны 10-р тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан ‘’Газар өмчлүүлэх эзэмшүүлэх ашиглуулах дуудлага худалдаа явуулах журм’’-ын дагуу явуулах ба ялагчтай дээрх журам болон Монгол улсын ‘’Газрын тухай’’ хуулийн дагуу гэрээ байгуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс буюу 2017 оны 07 сарын 17-ны 08 цагаас эхлэн Даланжаргалан сумын ЗДТГ-т битүүмжилсэн хайрцгийг 2017 оны 07 сарын 18-ны өдөр хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө хаана.

Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалыг бүрдүүлнэ.Үүнд:

1.Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / Даланжаргалан сумын газрын даамлаас авна./

2.Иргэний үнэмлэх эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3. Дэнчин төлсөн баримт /Төрийн сан банк 100060000961 тоот дансанд тушаана

4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл

5.Дуудлага худалдаанд аж ахуй нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл

6.Улсын тэмдэгтийн хураамж -12500 төгрөг -Төрийн сан банк 100060000941 тоот дансанд тушаана.

Дуудлага худалдаанд иргэд олон нийт ажиглагчаар оролцож болно.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn www.mle.mn гэсэн сайт, 86121907 утсаар болон Даланжаргалан сумын ЗДТГ-т ирж лавлана уу.