ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
3 долоо хоног, 5 өдөр өмнө

Сайншанд сумын Засаг даргын 2017 оны А/309 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршилтай газруудад газар эзэмшүүлэх дуудлага худалдааг танхимын хэлбэрээр зохион байгуулахаар зарлаж байна. Газар эзэмшүүлэх дуудлага худалдааг Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын байранд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 15:00 цагт нээлттэй явагдана.

Газар эзэмшүүлэх дуудлага худалдаагаар олгох газрын хэмжээ, байршил, зориулалт, эзэмшүүлэх хугацаа, дуудлага худалданы анхны үнэ, дэнчингийн хэмжээ

Нэгж талбарын байршил

Газрын хэмжээ /га/

Зориулалт

Газар эзэмшүүлэх ашиглуулах хугацаа

Дуудлага худалдааны анхны үнэ мян.төг

Дэнчингийн хэмжээ мян,төг

2017.12.21

1

2-р багийн нутаг дэвсгэрт Хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний ногооны талбайн зүүн талд

5

Мод үржүүлэг жимсний талбай

15

43,450

4,345

2

2-р багийн нутаг дэвсгэрт Дулдуйт гудамж /Усжуулагч ХХК-аас баруун зүгт 400 м зайд/

0,3

Мал нядалгааны цэг

15

12000,0

1200,0

3

6-р багийн нутаг дэвсгэрт Эрдэнээгийн төмс, хүнсний ногооны талбайн баруун талд

2,5

Төмс, хүнсний ногоо

15

21,725

2,172

4

6-р багийн нутаг дэвсгэрт ойн зурвасын худгийн хойд талд

2

Ногооны хүлэмжийн аж ахуй

15

17380

1738

Дуудлага худалдааг Монгол улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулна.

Танхимын хэлбэрээр явуулах дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 08 цагаас эхлэн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын байранд битүүмжилсэн бүртгэлийн хайрцагаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14:30 минутанд хаана.

Дуудлага худалдаанд оролцогч оролцох хүсэлтдээ дараах материалыг хавсаргаж, бүртгэлийн хайрцагт хийнэ. Үүнд:

  • Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 1, 2 дугаар хавсралт маягт/-ын дагуу үнэн зөв гаргах.
  • Дэнчин төлсөн баримт / Дэнчин дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байх ба дэнчинг аймгийн Засаг даргын Тамгын газрын өмч хувьчлалын орлогын Төрийн сан банкны 060000961 тоот дансанд байршуулна/

2.Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; /Жич: Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна./

Жич: Оролцогч нэр, регистрийн дугаараа зөв бичнэ үү.

4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.

6. Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамжийг төлсөн байна. /иргэн, ААН-12500 төгрөгийг Төрийн сан банкны 281500318067 тоот дансанд тушаана/

Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дуудлага худалдааны тэмдэглэлийг үндэслэн сумын газрын даамал дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулна.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/www.sainshand.do.gov.mn/https://www.facebook.com/www.gazar.gov.mn, facebook хуудас, 70523737, 96666099,0 96621989, 86038393 утсаар болон сумын Хөгжлийн бодлогын тасгаас лавлана уу.