"Гэгээн муза" наадмын 2 удаагийн шагналт зураач Ч.Эрдэнэбаатарын урлангаар зочиллоо
2 жил, 5 сар өмнө

Зураач хүн тэр бүр олны нүдэнд өртөөд байдаггүй ч хийж бүтээх ажил туйлын их. Ялангуяа нам гүм тайван орчинд бүтээлээ туурвих нь тэдний анхаарал төвлөрдөг гэлтэй. Амралтын энэ сайхан өдөр Дорноговь аймгийн Саранхөхөө театрын зураач Ч.Эрдэнэбаатарын урлангаар зочиллоо. Тэрээр 2010 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсөж улмаар өнөөдрийг хүртэл тайзны арын албыг хашиж зураач гэсэн мэргэжлээрээ бахархан омогшиж түүнийхээ үр шимийг хүртэж яваа нэгэн юм. Ч.Эрдэнэбаатар нь 2013 оны Гэгээн муза наадамд шилдэг тайзны зураачаар нэр дэвшиж “Скапений дамшиглал” жүжиг, “Хоосон зүүд” хүүхдийн жүжгээр тус тус Шилдэг тайзны зураач болж байсныг уншигч та бүхэндээ дуулгахад таатай байна. Биднийг очиход инээдмийн баярын өдөр зохион байгуулагдах “Үнэнээ хэлчих л дээ” хошин шоу тоглолтын тайзны зургийн үйлдвэржилтийн явцыг хийж байлаа.






Ч.Эрдэнэбаатар нь тайзны зураач хийхээс гадна уран зураг, босоо зурлага, хөрөг зураг зурж ажлынхаа хажуугаар хөгжиж болох бүхий л нөөц боломжоо ашиглаж яваа бүтээлч залуусын төлөөлөл юм. Тэрээр Залуучууд хөгжлийн төвийн дэргэдэх “Босоо зурлага” бүлэгт каллиграф буюу монгол бичгийн уран бичлэгийн сургалтыг явуулдаг.








Зураач Ч.Эрдэнэбаатарын цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсье. Урлагийн Янжинлхам бурхан үргэлж тэтгэж байх болтугай.