Даланжаргаланд газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд урьж байна
4 долоо хоног өмнө


Даланжаргалан сумын Засаг даргын 2017 оны А/129 тоот захирамжийг үндэслэн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт дор дурьдсан байршилд газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа цахим хэлбэрээр 2017 оны 11-р сарын 21 -ний өдөр 11 цагт явагдана.

Нэгж талбарын байршил

Газрын хэмжээ, га

Зориулалт

Эзэмшүүлэх, ашиглуулах хугацаа

Дуудлага худалдааны анхны үнэ, мян.төг

Дэнчин хэмжээ, /мян.төг/

2017.11.21

1

5-р багийн нутаг дэвсгэрт Алаг толгой -1 уурхай ар талд

1

Тэсрэх материалын агуулах

15

9600,0

960,0

2

5-р багийн нутаг дэвсгэрт Мянганы замын хойд талд

1.5

Үйлчилгээ

15

14400.0

1440.0

Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай нь дээрх журам болон Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөc эхлэн 09-17 цагийн хооронд сумын Засаг даргын Тамгын газрын даамлын өрөөнд битүүмжилсэн хайрцагаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцагийг дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө хаана.

Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлэн цахим системд илгээнэ. Үүнд:

  • Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг Сумын даамлаас авна
  • Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Дэнчин төлсөн баримт; / Дэнчингийн 10%-г Төрийн сан банкны 100060000961 тоот дансанд тушаана/
  • Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  • Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
  • Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-Төрийн сан банк 100030300941 тоот дансанд тушаана.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mnгэсэн сайт, 88960319 утсаар болон Даланжаргалан сумын Засаг даргын Тамгын газраас ирж лавлана уу.