ДОРНОГОВЬЧУУД МАН-ААС НЭР ДЭВШИГЧ М.ЭНХБОЛДЫГ ДЭМЖИЖ БАЙНА
4 сар, 2 долоо хоног өмнө


2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшсэн УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд Дорноговь аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Дорноговь аймаг нь Монгол улсын төмөр замын томоохон зангилаа аймаг учраас тэрээр Сайншанд сумын төмөр замын иргэд, сонгогчидтой уулзаж тэдний санал бодлыг сонсож, дэмжиж буйгаа илэрхийлснийг халуун дотноор хүлээн авсан юм.








Морьтой сүлдэндээ сүсэлж, Монгол түмэндээ зүтгэх “Эвтэй монгол Ээлтэй төр” уриатайгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшсэн М.Энхболд даргын уулзалтад Дорноговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Төмөртогоогийн Энхтүвшин, УИХ-ын гишүүн Борхүүгийн Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Ням-Осорын Учрал, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол түмний бахархал Олимпийн аварга Э.Бадар-Ууган, Дорноговь аймгийн иргэд, сонгогчид оролцлоо. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсан Миеэгомбын Энхболдыг Сайншандчууд, сумдын төлөөлөл бүхий иргэд, сонгогчид төрөө түшилцэх боловсрол мэдлэгтэй, чадвартай, сэтгэлтэй, төрийн шат шатны байгууллагад ажилласан арвин туршлагатай хэмээн үнэлж алд цагаан хадгаар амжилт, ялалтыг бэлэгдэн угтан авлаа.

Нэр дэвшигч М.Энхболд түүний дэвшүүлсэн “Монгол төр-Монгол төр” гэсэн таван бүлэг, 85 заалт бүхий мөрийн хөтөлбөр биелэх бүрэн боломжтойг илэрхийлсэн. Мөрийн хөтөлбөр тодорхой тооцоо, судалгаа, үр дүнд хүрэх боломжид суурилсан, УИХ, Засгийн газраасаа бүрэн дэмжлэг авч чадна гэлээ. Мөн Монголд эв нэгдэл ус, агаар мэт хэрэгтэй байна. Тиймээс би "Эвтэй Монгол-Ээлтэй төр” гэсэн уриаг сонгож авсан. Монголчууд эвлэж нэгдэх нь эх орон, ард түмний амин чухал эрх ашиг болоод байна. Үүнийг хийж чадна гэсэн итгэл үнэмшил надад дүүрэн байна. Энэ маань надад “Эвтэй Монгол”-ыг бүтээх, ойлголцол зөвшилцлийг бий болгох боломжийг олгож байгаа юм гэв.

Дорноговь аймгийн сонгогчидтой хийх уулзалтыг нээж аймгийн Намын хорооны дарга, Итгэмжлэгдсэн шадар туслагч Т.Энхтүвшин хэлсэн үгэндээ: УИХ-ын дарга М.Энхболд төрийн албанд анхан шатны нэгжээс шат дараалан ажиллаж, төр засгийн өндөр дээд албыг хашсан ноён нуруутай, төлөв даруу гадаад дотоодод нэр хүндтэй, хамгийн гол нь монголоо мэддэг мэдэрдэг хүн юм. Олон жил хамт ажилласан төр, нийгмийн зүтгэлтнүүд М.Энхболд даргыг мэдлэг боловсролтой, төрийн удирдагчийн дадлага туршлага эзэмшсэн, хүнлэг чанартай, Ерөнхийлөгчид тавигдах өндөр шаардлагыг цогцоор нь хангасан, монголын улс төрчдийн магнайд яваа хүн гэж тодорхойлж, Иргэний нийгмийн 60 гаруй төрийн бус байгууллага дэмжихээ илэрхийлээд байгаа нь ямар шуу улс төрч болохыг харуулж байна.






Үндэстнээрээ эв нэгдэлтэй байхыг эрхэмлэн, улс төрийн хүчнүүдийн дунд зөвшилцөх санал санаачлага гарган хэрэгжүүлэхийн төлөө тууштай тэмцдэг, ард түмний эв нэгдлийг илэрхийлж чадах улс төрч бол Миеэгомбын Энхболд мөнөөс мөн. Бодлогогүй үйлдэл болчимгүй явдлаас улсын эдийн засаг, нийгмийн амьдралд үүссэн уруудал доройтлыг зогсоож, эх орны тогтвортой эдийн засгийн өсөлтийг бүрдүүлж чадах хэлснээ хийчихдэг, барьснаа дуусгачихдаг тийм л хүнийг төрийн тэргүүн болоосой гэж ард түмэн хүсэж байгаа нь тодорхой байна. Энэ шалгуурт тэнцэх төрийн ажлын баялаг туршлагатай, сайн зохион байгуулагч хүн бол Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд юм.

Монгол Ардын Намаас нэр дэвшигч М.Энхболд 2006-2007 онуудад Үндэсний эв нэгдлийн засгийн газрыг толгойлон эдийн засгийн бодит өсөлт 6,2 хувьтай улс орныг хүлээн авч 2 жилд 10 хувьд хүргэсэн. Түүнчлэн нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2005 онд 811 ам.доллар байсныг 2007 онд 1500 ам.долларт хүргэн 2006 онд ядуурлын түвшинг 3,5 хувиар бууруулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж, төрийн албан хаагчийн дундаж цалинг 208,0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 600,0 мянган төгрөгт хүргэсэн юм.

Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын үед Дорноговь аймагт Авто вокзал, аймгийн Эрүүл Мэндийн оношлогооны төвийн барилга, Сайншанд суманд 100 хүүхдийн багтаамжтай Цэцэрлэг, аймгийн Мэргэжил Сургалтын Үйлдвэрлэлийн төвийн дадлагын байр, Хамрын хийдийг эрчим хүчтэй холбох зэрэг бүтээн байгуулалтын хөрөнгийг шийдэж ажил хэрэг болгосонд Дорноговьчууд бид бахархаж байдаг.


УИХ-ын дарга М.Энхболд Мэргэжлийн засгийн газартай гар нийлэн богино хугацаанд үр дүнтэй ажиллаж эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарахын зэрэгцээ ард иргэдэд таалагдсан олон шийдвэр ч гарч байна. Тухайлбал: Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдэлд авсан, Ахмадуудад насны хишиг олгосон, Малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулсан, “Элэг бүтэн монгол” хөтөлбөр зэрэг томоохон арга хэмжээ улс орон даяар хэрэгжиж эхэлснийг иргэд сайн хүлээн авч туйлын талархалтай байна. Нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын олон улсын нэр хүнд, төрийн ажлын туршлага, зохион байгуулах авъяас чадвар, төрийн хүний зангараг, боловсрол, өргөн мэдлэг, улс орноо бүхэлд нь харж чадах чадварыг нь тус аймгийн сонгогчид өндөр үнэлж дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

Эрхэм хүмүүн Та эвтэй монголоо цогцлоох үйлсэд итгэлийн дэмээ өргөнө гэдэгт аймгийн Монгол Ардын Намын хороо бат итгэлтэй байна...хэмээн онцоллоо.


Дорноговь аймаг дахь МАН-ын хорооны сонгуулийн штаб