Дорноговь аймагт 42917 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгджээ
3 сар, 2 долоо хоног өмнө


Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт Улаанбаатарын цагаар өнөөдөр 07 цагт улс орон даяар эхэллээ. Дорноговь аймгийн хэмжээнд 60 сонгуулийн санал авах байр 421 төрийн албан хаагч ажиллах юм байна. Эцсийн байдлаар аймгийн хэмжээнд 42917 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэлтэй байгаа аж. Үүнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр 588 иргэн хүсэлт ирүүлсэнээс 552 сонгогч саналаа өгөөд байна. Санал хураалт 22:00 цаг хуртэл үргэлжлэх тул сонгуульдаа идэвхитэй оролцоно уу.