Дорноговь аймаг жилдээ 100 мянга гаруй жуулчин хүлээн авдаг
3 сар өмнө

Цайны зам дагуух чиглэлээр явж байгаа БНХАУ-ын 17 автомашинтай 47 жуулчин Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомтоор дамжин өнгөрч Монгол улсын үзэсгэлэнт газруудыг үзэхээр аялж байна. Аялал Дорноговь аймагт нэг өдөр үргэлжилж Саранхөхөө театрын уран бүтээлчид монгол ёс заншил, үндэсний онцлогийг илэрхийлсэн тоглолтыг жуулчдад үзүүллээ.


Монголд аялал жуулчлалын салбараас олох орлогын ихэнхийг Европ, Австрали, Америкийн жуулчид эзэлдэг гэсэн судалгаа байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд БНХАУ-ын жуулчид аялал жуулчлалын орлогын гол цөмийг бүрдүүлэх болж 2017 онд нэг тэрбум жуулчид гадаадын улс орнуудад аялах тухай урд хөрш зарласан. Аялж байгаа аялагчид өөрсдийн аюулгүй байдал, гэр бүл, хамт олноороо явахыг илүүд үзэж автоаялал, фото аялал зэрэг хэлбэрүүдийг сонгон аялж байна. Үүнтэй холбогдуулан Дорноговь аймагт 47 БНХАУ-ын жуулчид хүрэлцэн ирсэн юм.


Цаг агаарын онцлогоос шалтгаалан жуулчилж буй ихэнхи хүмүүс хавар, намрын улиралд Хамарын хийд, Энергийн төв, Их нартын байгалийн нөөц газар, Бүрдэнэ булаг бөөрний сувилал, Халзан уулын рашаан зэрэг газруудыг зорин ирдэг. Зөвхөн Энергийн төв үзэх тасалбараар Дорноговь аймгийн төсөвт жилдээ 200 сая төгрөг ордог байна. Цаашид Дорноговь аймаг газар нутгийн байршлаа ашиглаад хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Мэдээллийн төв байгуулах ажлыг хийхээр Дорноговь аймгийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулан баталжээ.


Энэ үеэр орон нутгийн "Энергийн чулуу" компани говийн чулуугаар хийсэн бугуйвч, хөөрөг, хүзүүний зүүлт, аяга зэрэг чулуун эдлэлийг жуулчдад танилцуулан худалдаалсан юм.

"Энергийн чулуу" компаний утас: 88119750