Дорноговь аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ажлын туршлага солилцох өдөрлөг боллоо
2 жил, 7 сар өмнө

2014 онд улсын хэмжээнд Дорноговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо тэргүүлж шалгарсантай холбогдуулан МҮЭХолбооны удирдлага болон 21 аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны дарга, төлөөлөгчид туршлага судлах 2 хоногийн сургалтыг 3-р сарын 29-30ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус сургалтын хүрээнд нийгмийн түншлэл, аймгийн удирдлага, АОЭХ, ҮЭХ-ны гурван талт хамтын ажиллагааны талаарх асуудлыг авч хэлэлцлээ. Энэхүү сургалт нь аймгийн салбар зөвлөл болсон Үйлдвэрчний эвлэлийн холбоодууд өөрсдийн үйл ажиллагаанд тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар цаашид үйл ажиллагаандаа тусгах асуудлыг хэлэлцсэн ач холбогдолтой сургалт боллоо хэмээн ирсэн төлөөлөгчид онцолсон байна. Монгол улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч хөгжин 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн төв зөвлөл нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. МҮЭХ нь тус холбоонд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн үйлдвэрчний эвлэлдүүдийн улсын хэмжээний болон аймаг, нийслэлийн гишүүн холбоодоос бүрддэг. Мөн мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдсан салбарын 14, нутаг дэвсгэрийн шинжээр байгуулагдсан аймаг, нийслэлийн 22 Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоог өөрийн гишүүн байгууллагаараа нэгтгэдэг байна. Үндсэндээ чиг үүргийн тухайд МҮЭХ нь иргэд хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалж байдаг байгууллага юм.