​ДОРНОГОВЬ БАГА ОЛИМП-2017: САЙНШАНД СУМЫН БАГ АВАРГААР ТОДОРЛОО
6 сар өмнө

Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” мөрийн хөтөлбөрт тусгагдсан нэр хүнд, цар хүрээ өргөнтэй спортын томоохон үйл ажиллагаа болох Дорноговь бага олимпийн наадам өнгөрөгч өдрүүдэд Сайншанд хотноо зохион байгуулагдлаа. Спортын 9 төрлөөр 12 сум, 7 багийн 800 гаруй тамирчин бүтэн 4 өдрийн турш өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм.


Үүнээс бага олимпийн наадмын нийлбэр дүнгээр С.Одбаяр даргатай, О.Ганбат ахлагчтай Сайншанд сумын баг тэргүүн байрт шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналыг хүртлээ. Удаах байруудад н.Мөнхжаргал даргатай, Н.Мөнхцэцэг ахлагчтай Айраг сум, Н.Алдарбаяр даргатай Замын-Үүд сумын багууд тус тус шалгарлаа. Мөн бусад сумдаас Өргөн, Иххэт, Дэлгэрэх багуудаас Сайншанд сумын 1,4-р багууд энэ удаагийн бага олимпийн наадамд амжилттай оролцсон юм. Дорноговь бага олимпийн наадамд өөрийн харъяа оршин суудаг сум, багаа төлөөлөн хөлс, хүч, сэтгэл зүтгэлтэй оролцсон багийн бүрэлдэхүүн болон тэднийг бэлтгэн дэмжин оролцуулсан сум, багийн засаг дарга нар багийн ахлагч нарт баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.


Мөн энэхүү бага олимпийн наадмыг зохион байгуулахад биечлэн оролцсон Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Тамгын газрын дарга , Дорноговь бага олимпийн наадмыг зохион байгуулах зомиссын дарга Б.Ганзориг, Ч.Байгалтуяа даргатай Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, аймгийн Биеийн тамир, спортын газрын албан хаагчид, Сайншанд сумын засаг даргын тамгын газар, Монголын үндэсний олимпийн хороо, аймгийн Боловсрол соёлын газар, Эрүүл мэндийн газар, аймгийн Цагдаагийн газар, бие бүрэлдэхүүн, Саран хөхөө театр, “Лондон” олимпийн зөвлөл, аймгийн спорт холбоод болон нийт хамтран ажилласан хувь хүн, албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд нарт гүн талархал илэрхийлье.


Дорноговь бага олимпийн наадам Монгол түмний дараагийн олимпийн аваргыг төрүүлэхэд сэтгэлийн их дэм тив, дэлхийн тавцанд олон олон амжилт, ялалтуудыг авчирах угтал болно гэдэгт Дорноговьчууд бид итгэл дүүрэн байна.


Эх сурвалж БТСГ