Дугуйн замтай болоход 350 сая төгрөг зарцуулна
2 жил, 5 сар өмнө


Сайншанд хот дугуйн замтай болох асуудал нилээд хэдэн жилийн өмнөөс ам дамжин яригдаж явсаар ажил хэрэг болоход тун багагүй хугацаа үлджээ. Өөрөөр хэлбэл орон нутгийн төсөвт зөвхөн дугуйн замтай болоход 350 сая төгрөг суулгагджээ. Одоогийн байдлаар зураг төсөв нь хийгдэж дууссан бөгөөд уг ажил батлагдвал гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм байна. Албаны хүний хэлж байгаагаар дүүжин гүүрний доод хэсгээс цагдаагийн уулзвар, ХХБ-ны урд талаас my music диско клубын уулзвар хүртэл төв зам дагуу зураг нь гарсан тухай мэдээлж байна. Ямартаа ч 2015 онд батлагдсан төсөвтөө тохируулсан ажлыг гүйцэтгэх юм байна. Дугуйн зам баригдаад эхэлбэл унадаг дугуйн замын тэмдэг тэмдэглэгээг одоо мөрдөгдөж байгаа олон улсын стандартын дагуу хийх, аюулгүй байдлыг бүрэн хангах тал дээр анхаарлаа хандуулахыг гүйцэтгэгч компани ач холбогдлоо өгөөсэй хэмээн хүүхэд залуусын төлөөлөл хүсч байна. Монгол улсад эхний байдлаар Дорнод, Архангай аймгууд дугуйн замтай болох ажлыг амжилттай эхлүүлээд байна.