Дэлгэрэх суманд газрын дуудлага худалдаа зарлагдлаа
1 долоо хоног, 3 өдөр өмнө

Дэлгэрэх сумын Засаг даргын 2017 оны а/144 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, эрхийн дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших, эрхийн дуудлага худалдаа Дэлгэрэх сумын Засаг даргын Тамгын газарт 2017 оны 12-р сарын 15-ны өдөр 15.00 цагт танхимын хэлбэрээр явагдана.

Газрын байршил

Зориулалт

Талбай /га/

Дуудлага худалдааны анхны үнэ /мян.төг/

Дэнчин

Газар эзэмших хугацаа

1

Сумаас зүүн урагш

Адууны зүчээ

1,541

2465,6

246,56

15 жил

Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай дээрх журам болон Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөc буюу 2017 оны 12 сарын 12-ны 08 цагаас эхлэн Дэлгэрэх сумын ЗДТГазар газар дээр битүүмжилсэн хайрцгийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө хаана.

Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / Дэлгэрэх сумын газрын даамлаас авна/
  • Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Дэнчин төлсөн баримт; /Төрийн сан банк 100060000961 тоот дансанд тушаана
  • Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  • Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
  • Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-Төрийн сан банк 100060400941 тоот дансанд тушаана.

Дуудлага худалдаанд иргэд, олон нийт ажиглагчаар оролцож болно.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mnгэсэн сайт, 88701661, 96671661 утсаар болон Дэлгэрэх сумын ЗДТГазарт ирж лавлана уу.