“Дэлхийн мөнгөний 7 хоног”-ийг тэмдэглэлээ
2 жил, 6 сар өмнө

Дэлхийн улс орнууд жил бүр 3-р сарын 10-17-ны хооронд “Global money week” буюу Мөнгөний 7 хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Эдгээр өдрүүдэд хүүхэд залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор шат дараалсан ажлыг зохион байгуулдаг. Харин манай улсын хувьд энэхүү өдрийг 3 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Хаан банкны хувьд “Дэлхийн мөнгөний 7 хоног”-т нэгдэж “Санхүүгийн мэдлэг олгох хөтөлбөр”-ийг улс орон даяар хэрэгжүүлж байгаа юм. Хаан банкны Дорноговь салбар энэ өдөр ЕБ-ын 5-р сургуулийн сурагчдад мөнгөний үнэ цэнэ, мөнгөө ухаалгаар зарцуулах арга ухаан, мөнгөн хуримтлал бий болгох болон банкны үйл ажиллагаа зэрэг агуулгыг багтаасан санхүүгийн мэдлэг олгох цогц хичээлийг сонирхолтой арга хэлбэрээр заасан юм. Энэхүү мөнгөний талаарх хичээлийг улс орон даяар нэгэн зэрэг Хаан банкны ажилчид сайн дураараа зохион байгуулжээ. Сурагчдад санхүүгийн боловсрол олгох хичээлийн үеэр хичээлд идэвхтэй оролцсон 3 хүүхдэд гарын бэлэг гардуулсан байна.