​ЖУУЛЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛНА
7 сар өмнө


БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо зохион байгуулагдсан “Дорноговь аймгийн Соёл, Аялал жуулчлалын өдөрлөг”-ийн хүрээнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Тянь Юн тэргүүтэй албаныхан хүлээн авч уулзсан юм. Уулзалтаар бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцсон бөгөөд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Дорноговь аймаг жуулчдын аюулгүй байдалд онцгойлон анхаарал хандуулж ажиллана" гэдгээ онцлоод Дорноговь аймгийн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийг Хятадын хөрөнгө оруулагчидтай холбож өгөх, төмөр замаар жуулчдыг хүлээж авах боломжийн талаар ярилцлаа. Дашрамд дурдахад жуулчдын хил нэвтрэх асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа бөгөөд ирэх тавдугаар сард Монгол улсын Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлах үеэр дээрх асуудлыг ярилцах аж.