​Замын-Үүдэд газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд урьж байна
2 сар өмнө

Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны а/284 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газарт 2017 оны 11-р сарын 09-ний өдөр 15.00 цагт танхимын хэлбэрээр явагдана.

Газрын байршил

Зориулалт

Талбай /га/

Дуудлага худалдааны анхны үнэ /мян.төг/

Дэнчин

Газар эзэмших хугацаа

1

"Вагнер ази" ХХК-н баруун талд

Агуулах

1,382

11060,0

1106,0

15 жил

2

"Шаргын овооны точик"-н баруун талд, авто замын баруун талд

Экспортын мал, мах, махан бүтээгдэхүүн дамжуулан өнгөрүүлэх төв

100

800000,0

80000,0

15 жил

3

3 баг Постны хойд талд авто замын зүүн талд

Шатахуун түгээх станц

0,5

40000,0

400,0

15 жил

4

3 баг Улаанхонхорын баруун талд

Нарны цахилгаан станц /өргөтгөл/

4,3829

17531,6

1753,16

15 жил

5

3 баг Улаанхонхорын баруун талд

Дэд станц

0,9416

3766,4

376,64

15 жил

Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай дээрх журам болон Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөc буюу 2017 оны 11 сарын 06-ны 09 цагаас эхлэн Замын-Үүд сумын ЗДТГазар газар дээр битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө хаана.

Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / Замын-Үүд сумын газрын даамалаас авна/
  • Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Дэнчин төлсөн баримт; /Төрийн сан банк 100060000961 тоот дансанд тушаана
  • Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  • Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
  • Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-Төрийн сан банк 100061400941 тоот дансанд тушаана.

Дуудлага худалдаанд иргэд, олон нийт ажиглагчаар оролцож болно.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mnгэсэн сайт, 91020011 утсаар болон Замын-Үүд сумын ЗДТГазарт ирж лавлана уу.