ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР 614 ИРГЭН САНАЛ ӨГНӨ
4 сар өмнө

Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-ны өдөр болно. Дорноговь аймгийн хэмжээнд 60 сонгуулийн санал авах байр ажиллана. Үүнд 421 төрийн албан хаагч ажиллах юм байна. Эцсийн байдлаар аймгийн хэмжээнд 43488 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэлтэй байгаа аж. Үүнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр 616 хүн хүсэлт ирүүлжээ. Эдгээр иргэдээс хоёр иргэн Төв аймгийн цагдан хорих байранд хоригдож буй учраас 614 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх аж. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажил зургадугаар сарын 25-ны өдөр 09.00-20.00 цагийн хооронд үргэлжилнэ.