“МАНДАХ НАРАН 1000 АЙЛЫН ОРОН СУУЦ”-НЫ ЦОГЦОЛБОР ХОРООЛЛЫН ЭХНИЙ ЭЭЛЖИЙН 260 АЙЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ 80 ХУВЬТАЙ БАЙНА
1 долоо хоног, 4 өдөр өмнө

Дорноговь аймгийн засаг даргын тамгын газар, Нутгийн зөвлөлийн захиалгаар “Мандах наран-1000 айлын орон сууц”-ны цогцолбор хорооллын төслийн 1 дүгээр ээлжийн 260 айлын орон сууцны барилгын ажил 80 хувьтай явагдаж байна. “Гантулга трейд” ХХК-ний гүйцэтгэж буй 4 улиралд ашиглалтад оруулах тус орон сууц нь 4 корпус бүхий 1-3 хүртэлх өрөөнүүдийн сонголттой, м2 нь 650,000 төгрөгийн үнэтэйгээр иргэдэд худалдаалагдах юм. Нэн тэргүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, олон хүүхэдтэй айл өрх, ахмад настан, залуу гэр бүл, малчид гээд зорилтот бүлэг рүү чиглэсэн тус барилгын захиалгад ахмадуудаас дурьдахад 1500 орчим хүн бүртгүүлжээ. Орон сууцанд бүртгүүлсэн иргэдийг хэрхэн сонгон шалгаруулах талаар сонголтыг өгч Дорноговь аймгийн нутгийн зөвлөл журам боловсруулж бөгөөд холбогдох албаныханд журмын саналынхаа талаар мэдээлэл өгч хамтран хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Тус орон сууцнуудад захиалга өгсөн иргэдэд Дорноговь аймгийн нутгийн зөвлөл фэйсбүүк хуудсаараа дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй өгөх юм байна. Мөн Dtime.mn сайт, DTV телевиз уншигч, үзэгч та бүхэнд мэдээллийг цаг тухайд нь хүргэнэ.