МАНДАХ НАРАН-1000 ХОРООЛЛЫН 272 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ 12-Р САРЫН 15-НД УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВНА
1 долоо хоног, 3 өдөр өмнө


Дорноговь аймгийн Засаг даргын хөгжлийн төлөө хамтдаа мөрийн хөтөлбөрт иргэдийг хямд үнэтэй, стандартын шаардлага хангасан орон сууцаар хангах бодлого тусгагдсан. Энэхүү бодлогын хүрээнд баригдаж байгаа Мандах наран-1000 хороололын 1-р ээлжийн 272 айлын орон сууц удахгүй ашиглалтад орох гэж байна. Үүнтэй холбогдуулан иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.


Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл ТББ-ын санхүүжилт, Аймгийн Засаг даргын 2016-2020 оны хөгжлийн төлөө хамтдаа үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, стандартын шаардлага бүхий хямд орон сууцаар хангах бодлогыг тусгасан. Зорилтод бүлэгрүү чиглэсэн энэхүү төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон олон хүүхэдтэй айл өрх, ахмад настан, малчин, бага дунд орлоготой төрийн албан хаагч, залуу гэр бүлийг дэмжиж нэн тэргүүнд анхааран хямд үнэтэй орон сууцаар хангах зорилготой юм. Энэхүү орон сууцнаас худалдан авахаар төлөвлөж буй иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор энэ сарын 4-ны өдөр нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.


“Гантулга трейд” ХХК-ний гүйцэтгэсэн тус орон сууц нь 4 корпус бүхий 1-3 хүртэлх өрөөнүүдийн сонголттой, м2 нь 715,000 төгрөгийн үнэтэйгээр иргэдэд худалдаалагдах юм. Гүйцэтгэгч компаний зүгээс 12-р сарын 15-нд улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа аж.