​МАРГААШ “АВТОМАШИНГҮЙ, ТАМХИГҮЙ ӨДӨР” БОЛНО
6 сар өмнө


Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар нийгэмд мэдээлэл сурталчилгаа явуулах, автомашинаас татгалзаж унадаг дугуй, явган зорчилт зэрэг автомашинаас ачаалал багатай тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих мөн Дэлхийн тамхигүй өдрийг угтаж өөрсдийн эрүүл мэндийг анхаарч тамхины хэрэглээг бууруулах, хорт зуршлаас татгалзахыг уриалах зорилгоор Сайншанд сумын хэмжээнд энэ сарын 27-ны өдрийг “Автомашингүй, Тамхигүй өдөр” болгохоор шийдвэрлэжээ. Энэхүү өдрийн хүрээнд 11.00-16.00 цагийн хооронд төв замын хөдөлгөөний түр хязгаарлах юм. Тодруулбал: 75 худалдааны төвийн урд талын 4 замын уулзвараас урагшаа Нарлаг шанд хорооллын баруун талын 4 зам хүртэл, харин 75 худалдааны төвийн урд талын 4 замын уулзвараас зүүн тийш Петровис ШТС хүртэл, Петровис ШТС-аас баруун тийш 1-р сургуулийн урд талын төв зам дагуу офицерын 80 айл хүртэл замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.

жич: Зурагт ногооноор тэмдэглэсэн хэсэг автомашины хөдөлгөөн хязгаарлах чиглэл

“Автомашингүй, Тамхигүй өдөр”-ийн хүрээнд аймгийн төв талбайд нээлтийн үйл ажиллагаа болох ба урлагийн тоглолт, бүх нийтийн дасгал, хөдөлгөөнт гимнастик, кросс гүйлт, хийн дасгалын аймгийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг арга хэмжээ болох юм. Мөн унадаг дугуйн парад болно.