"МИНЮУ ШИШИ" ХХК-ТАЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
6 сар, 1 долоо хоног өмнө

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Сайхандулаан сумын нутагт нүүрсний чиглэлээр уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй “Минюу шиши” ХХК-ний төлөөллийг өнөөдөр хүлээн авч уузлаа. Уулзалтын үеэр Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “нэн тэргүүнд орон нутгийн иргэдийн ажлын байраар хангах, орон нутагт төлөх татвараа цаг тухай бүрт нь төлөх, тээврийн хэрэгслээ аймагт бүртгүүлэх ёстой”-г онцолсон юм. Үүний дараагаар Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Минюу шиши” ХХК-ний захирал Лю Мингхуатай нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд хууль тогтоомжийн хүрээнд байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, орон нутгаас ажиллах хүний нөөцийг бэлтгэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, нийгэм, эдийн засгийг бодитоор дэмжихэд чиглэж байгаа юм. Тус компаний хувьд цаашид орон нутгаас 20 гаран иргэнийг ажлын байраар хангахаар төлөвлөж буй аж.