​Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэллээ
5 сар, 2 долоо хоног өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөр албан ёсоор эхэллээ. МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нэр дэвшсэн. Өнөөдөр Аймгийн МАН-ын хорооны гадаа талбайд Монгол Ардын Намаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны нээлтийн арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд Дорноговь аймгийн МАН-ын дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон МАН-ын гишүүд дэмжигчид оролцсон байна. Дорноговь аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 45100 орчим сонгогч санал өгөх аж.