"Мөрөөдөл биелдэг юм" Сайншанд хотод
2 жил, 8 сар өмнө

Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар TV9 телевизтэй хамтран олон нийтийн хүртээл болсон "Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийг анх удаа Сайншанд хотод зохион байгууллаа.
Энэхүү сайхан сэтгэлийн үйлсэд хамтран ажиллаж нэгэн айл өрхийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд сайхан сэтгэлийн угаас туслалцаа үзүүлсэн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар, “Чандмань – Илч” ОНӨХХК, “Тохижилт – Сайншанд” хот тохижилтын газрын хамт олон, “ТОБЭМ” ХХК, “Монголт” ХХК, Иргэн Ж.Алтанцэцэг, Дэлгэрмаа, Ч.Баярмаа, н.Адьяажав, С.Цолмон, Н.Баяраа, Л.Ганбаатар нарт талархал илэрхийлж ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.