​НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
5 сар, 3 долоо хоног өмнө


Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин Уул уурхайн компаниудтай нийгмийн хариуцлагын хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулсаар байна. Энэхүү гэрээний зорилго нь хууль тогтоомжийн хүрээнд байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, орон нутгаас ажиллах хүний нөөцийг бэлтгэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, нийгэм, эдийн засгийг бодитоор дэмжихэд чиглэж байгаа юм. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Чингисийн хар алт” ХХК-ний захирал Б.Ариунболдтой нийгмийн хариуцлагын гэрээг үзэглэлээ. “Чингисийн хар алт” ХХК нь Даланжаргалан сумын нутагт Олон-Овоогийн өртөөнөөс 20 орчим км-ийн зайд орших Алагтолгойн ордоос нүүрс олборлодог байна. Гэрээ байгуулагдсанаар биелэлтийн хэрэгжилтийг жил бүр дүгнэх аж.