“ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ” АЯН ЭХЭЛЛЭЭ
5 сар, 1 долоо хоног өмнө

Амралт зугаалгын улирал эхэлж буйтай холбоотойгоор хөдөөг зорих авто машины хөдөлгөөн нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор аймгийн Цагдаагийн газраас “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээр Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам 408 км буюу 60 гаруй хувь нь дайран өнгөрдөг байна. Иймд дээрх аяны хүрээнд босоо тэнхлэгийн авто замд 24 цагийн турш хөдөлгөөнт эргүүл ажиллахаас гадна хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөмж сэрэмжлүүлэг тараах аж. “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аян 4 сар үргэлжилнэ. Дашрамд дурдахад аймгийн Засаг даргад хүсэлт илгээсний дагуу Замын цагдаагийн тасаг хурд хэмжих 2 багажтай болсон байна.