Сайншандад газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зарлагдлаа
1 сар, 2 долоо хоног өмнө

Аймгийн Засаг даргын 2017 оны А/583 тоот захирамжийг үндэслэн Сайншанд сумын нутаг дэвсгэрт дор дурьдсан байршилд газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа цахим хэлбэрээр 2017 оны 08-р сарын 16 -ны өдөр 09 цагт явагдана.

Нэгж талбарын байршил

Газрын хэмжээ, га

Зориулалт

Эзэмшүүлэх, ашиглуулах хугацаа

Дуудлага худалдааны анхны үнэ, мян.төг

Дэнчин хэмжээ, /мян.төг/

2017.08.16

1

4-р багийн нутаг дэвсгэрт Тэс петролиум ХХК-ийн нефтийн агуулахын урд талд

0.15

ШТС

15

7200,0

720,0

2

7-р багийн нутаг дэвсгэрт Мянганы зам дагуу 3 замын уулзварт

0.3

ШТС

15

12000,0

1200,0

Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтайнь дээрхжурамболонМонгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөc эхлэн Газрын цахим биржийн албан ёсны хаяг www.mle.mn-ээр бүртгэх ба бүртгэлийг дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө хаана.

Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлэн цахим системд илгээнэ. Үүнд:

  • Дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллага газрын цахим биржийн системд бүртгүүлсэн байх
  • Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Дэнчин төлсөн баримт; / Дэнчингийн 10%-г Төрийн сан банкны 100060000961 тоот дансандтушаана/
  • Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  • Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
  • Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-Төрийн банк 281500318051 тоот дансанд тушаана.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mnгэсэн сайт, 99043225, 70523988 утсаар болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирж лавлана уу.