Сайншанд сумын 5 дугаар багийн 7-р цэцэрлэгийн барилгын засварын ажлын тендер зарлагдлаа
4 сар, 2 долоо хоног өмнө

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер шалгаруулалтын нэр: Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн 7 дугаар цэцэрлэгийн барилгын засварын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: УТ-НТШ-03/2017

Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сайншанд сумын 5 дугаар багийн 7 дугаар цэцэрлэгийн барилгын засварын ажил нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ: 80,0 сая төгрөг Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 70,0 сая төгрөг Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3 Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ажлын дундаж: 80,0 сая төгрөг /Үүнээс нэгээс доошгүй ажил нь ижил төстэй байх бөгөөд өртөг нь 80,0 сая төгрөгөөс багагүй байх/ Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга угсралтын ажлын 2.1.1, 2.1.2, 2.2.2 ажилбарын заалт бүхий хүчинтэй хугацаа дуусаагүй барилгын тусгай зөвшөөрөлтэй байна.

Тендерийн хамт 1 500 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 7-р сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 7-р сарын 07-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дорноговь аймаг Сайншанд хот 3-р баг нутгийн удирдлагын ордон 1 давхар 107 тоот өрөө. Утас:7052-2224 Факс:7052-0004 e-mail: Dornogovi.tender@yahoo.com