​САЙХАНДУЛААН СУМ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТАЛБАЙТАЙ БОЛЖЭЭ
3 сар, 2 долоо хоног өмнө


Сайхандулаан суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хүүхэд залуучуудын талбайтай болжээ. Хүүхэд залуучуудын талбай барих ажлыг "Гарден сити" ХХК хийж гүйцэтгэж зургадугаар сарын 1-ний өдөр Сайхандулаан сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн хүүхэд залуучуудын талбайн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсэн байна. Талбайн нээлтийг тохиолдуулан сумын аварга шалгаруулах гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж шилдэгүүдээ тодруулсан юм. Мөн сургуулийн сурагчдын үзүүлбэр, соёлын төвийн мэндчилгээ зэрэг олон үйл ажиллагаа боллоо.

Эх сурвалж: Сайхандулаан сумын ЗДТГ