Сүм хийд байгуулах, зөвшөөрөл олгох, цуцлах, хяналт тавих журам батлагдав
4 сар, 2 долоо хоног өмнө


Дорноговь аймгийн хэмжээнд зөвшөөрөлтэй Буддын 5, Христийн 5, зөвшөөрөл хүссэн 1, зөвшөөрөлгүй 7, тогтмол бус үйл ажиллагаатай 5, хугацаа дууссан 2, салбар 2 байна гэсэн судалгаа бий. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 7-р хуралдааны 60-р тогтоолоор Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт сүм хийд байгуулах, зөвшөөрөл олгох, цуцлах, хяналт тавихад баримтлах журмыг шинэчлэн баталлаа. 2015 оны Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар тус журмыг баталсан зарим заалт амьдрал дээр хэрэгжихгүй байгаа учраас хүчингүй болгосон аж. Шинээр баталсан журамд Төр сүм хийдийн харилцааны тухай хууль болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын үзэл санааг орон нутагт хэрэгжүүлэх, шүтэн бишрэх эрхийнхээ дагуу иргэд, сүм, хийд шинээр байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, цуцлах, хугацааг сунгах болон тухайн шашны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг харилцааг тусгажээ.