УРАЛДААНЧ ХҮҮХДИЙГ БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АВЧИРЧ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ
2 сар өмнө


Хурдан морийг унах хүүхэд нь 7 –с дээш настай байх ба морь унах дадал чадвар бүрэн эзэмшсэн стандартад нийцсэн хамгаалалтын хувцас хэрэглэл бүрэн бүтэн, даатгалд хамрагдсан байна.

Уралдаанч хүүхдийг бүртгүүлэхдээ дараах зүйлсийг авчирч бүртгүүлнэ. Үүнд:

  • Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл болон гэрээний бичиг
  • Төрсний гэрчилгээ болон хуулбар
  • Хүүхдийн эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх. /Ард, Практикал, Соёмбо, Миг зэрэг даатгалын компаниудаар даатгуулсан байх/
  • Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан бичиг
  • Стандартын хамгаалалтын хувцас бүрэн байх.

Уралдаанч хүүхэд болон морьдыг Морь барианы газарт 2017 оны 7-р сарын 27 өглөөний 07:00 цагаас бүртгэж эхэлнэ. Бүртгэлийг тухайн нас уралдааны замд гарахаас 2 цагийн өмнө хаана.

Уяачид уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байх ба дээр дурьдсан бичиг баримтын бүрдэл дутуу тохиолдолд унаач хүүхдийг бүртгэхгүй болохыг анхаарна уу

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар