. ХААН банк 25 жилийнхээ ойн хүрээнд хэрэглээний зээлийн аян эхлүүллээ
1 жил, 10 сар өмнө


Хаан банк үүсгэн байгуулагдсаны 25 жилийнхээ ойн хүрээнд харилцагч та бүхэнд зориулсан хэрэглээний зээлийн аянаа эхлүүлжээ. Монголын хамгийн олон харилцагчтай банк болох ХААН банк нь Монгол Улс даяар нийт 530 салбар нэгжтэй үндэсний хамгийн том арилжааны банк бөгөөд нийт айл өрхийн 70 гаруй хувьд банкны үйлчилгээг хүргэн ажилладаг юм. Тус банк нь нийт харилцагчиддаа зориулан ээлжит аянаа эхлүүллээ. Энэ удаагийн аянаар бүх төрлийн хэрэглээний зээлийг таатай нөхцөлөөр шуурхай авах боломжийг харилцагч та бүхэндээ олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл цалингийн, тэтгэвэрийн, халгаламж барьцаалсан зээл, өрхийн зээл болон бүх төрлийн хэрэглээний лизингийн хэмжээ нэмэгдэж хугацаа уртассан байна.

Дашрамд дурдахад ХААН банк нь 2015 оны шилдэг банк, мөн оны онцлох 10 аж ахуйн нэгжээр шалгарсан. Тус Банк нь хvмvvсийн амьдралыг бодитой өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах санхvvгийн шинэлэг бvтээгдэхvvнийг нэвтрvvлдэг vндэсний хэмжээний тэргvvлэгч банк юм. Та бүхнийг ХААН банкны Дорноговь дахь салбараас бүх төрлийн хэрэглээний зээлийг таатай нөхцөлөөр шуурхай авахыг урьж байна.