​ХИЙН ДАСГАЛААР ХИЧЭЭЛЛЭГСДИЙН ТОО НЭМЭГДЭЖ БАЙНА
6 сар өмнө


2006 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа “Хийн дасгалын аймгийн аварга шалгаруулах тэмцээн” өнөөдөр аймгийн төв талбайд болж байна. Тэмцээнийг аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Хийн дасгалын холбоо хамтран зохион байгуулж буй аж. Тэмцээнд Айраг, Дэлгэрэх, Иххэт, Өргөн, Улаанбадрах, Хөвсгөл, Замын-Үүд, Сайншанд зэрэг сумын 20 баг оролцож байна. Дорноговь аймагт 2013 онд хийн дасгалаар хичээллэгсдийн тоо 253 байсан бол жил бүр хичээллэгсдийн тоо нэмэгдэж өнгөрсөн жил гэхэд 832 хүн тогтмол хичээллэж байна гэсэн судалгаа гарчээ. Дорноговь аймгийн хийн дасгалын баг тамирчдын хувьд 2009 онд Зүүн бүсийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ.