Хууль бус ан агнуур хийхгүй байхыг анхааруулж байна
2 жил, 5 сар өмнө

Монгол улсын хэмжээнд сүүлийн 10 гаруй жилийн дотор ховор болон элбэг ан амьтдын тоо толгой багассаар сүйрлийн ирмэгт ирээд байна. Ан амьтдыг сvйрлийн ирмэгт хvргэж байгаа нэг том хvчин зvйл нь ангийн гаралтай тvvхий эд, бvтээгдэхvvний хууль бус ан агнуур болон худалдаа юм. Хууль бусаар ан агнах нь үнэлгээ төлбөрийн хувьд өндөр, цаашлаад эрүүгийн хуулийн арга хэмжээ хүртэл авдаг тул иргэд олон нийтийг хууль бусаар ан агнахгүй байхыг аймгийн Байгаль орчны газраас уриаллаа. Учир нь 2000 оны тооллогоор 5000 орчим байсан монгол бєхєн 2005 онд 1500 орчим болтлоо тоо толгой нь буурсан байна. Ховор, нэн ховор амьтдын тоо толгой арав гаруй жилийн дотор 70-90 хувь огцом буурч байна гэсэн судалгааг мөн гаргажээ. Ховор амьтнаар ч зогсохгvй элбэг гэж vзэгддэг агнуурын ач холбогдолтой амьтад болох тарвага, цагаан зээр, хулан зэрэг амьтдын тоо толгой ч цєєрсєєр байгаа гэдгийг холбогдох албаныхан хэлж байгаа юм. Тиймээс Монгол оронд хууль бус агнуурыг бууруулах нєхцєл боломж бол ангийн гаралтай эд зvйл, тvvхий эдийн худалдааг хязгаарлах явдал хэмээн үзэж байна. Ан амьтны тvvхий эд зvйлийн хууль бус худалдаа дэлхийд хар тамхины дараагаар ордог бол монголд алтны дараагаар орох зах зээл бий болж магадгvй гэдгийг судлаачид онцолсон байна. Иймд ард иргэдийг хууль бус ан агнуур хийхгүй байхыг анхааруулж байна.