​Хөвсгөл суманд газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд урьж байна
1 долоо хоног, 3 өдөр өмнө


Хөвсгөл сумын Засаг даргын 2017 оны а/111 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газарт 2017 оны 11-р сарын 13-ны өдөр 10.00 цагт нээлттэй явагдана.

Газрын байршил

Зориулалт

Талбай /га/

Дуудлага худалдааны анхны үнэ /мян.төг/

Дуудлага худалдааны дэнчин /мян.төг/

1

4-р баг Төгөлдөр говь ШШТС-аас урагш

Шатахуун түгээх станц

0,5

4800.0

480.0

2

4-р баг Ц.Хүрэлбаатар урд залгаа

МАН-ын байр

0,03

288,0

28,80

2

Дэнжид /Баянмөнхийн газраас зүүн урагш 300метр/

Арьс шир угаах үйлдвэр

0,05

480,0

48,00

Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Газар эзэмшүүлэх , өмчлүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны 11-р сарын 10- ны өдрөөс эхлэн 09 цагаас эхлэн Хөвсгөл сумын Засаг даргын Тамгын газарт битүүмжилсэн хайрцагаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцагийг 2017 оны 11-р сарын 13-ы өдрийн 09:30 минутанд хаана.

Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / Хөвсгөл сумын газрын даамлаас авна/
  • Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Дэнчин төлсөн баримт; /Дэнчин дуудлага худалдааны доод үнийн 10 хувьтай тэнцүү байх. Төрийн сан банк /100060000961/ тоот дансанд тушаана/
  • Улсын тэмдэгтийн хураамж иргэн ААНБ-12500 төгрөг -Төрийн сан банк /100060100995/ тоот дансанд тушаана.
  • Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  • Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг , техникийн нөхцөл, мэргэжлийн байгуулагын дүгнэлт болон бусад дэлгэрэнгүй мэдээлэлийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт, 99720108 утсаар болон газрын даамлаас ирж лавлана уу.