​ШИЗҮОКА МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЖ БАЙНА
5 сар, 3 долоо хоног өмнө


Япон улсын Шизүока мужийн Гадаад харилцааны зөвлөх Т.Казухико тэргүүтэй төлөөлөгчид Дорноговь аймагт ажлын айлчлал хийж байна. Өнөөдөр аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Шизүока мужийн Гадаад харилцааны зөвлөх Т.Казухико тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Дорноговь Шизүока мужийн хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг хоёр тал онцолж байсан юм. Аймгийн засаг дарга Т.Энхтүвшин шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн боловсон хүчнийг Япон улсад бэлтгэх сонирхолтой байгаагаа дуулгасан. ”Ирэх долдугаар сард Дорноговь аймгийн мэргэжилтэн Япон улсын Шизүока мужид туршлага судлан ажиллах бол 8-р сард боловсролын хамтын ажиллагааны хүрээнд Японы сурагчид Дорноговь аймагт ирэх аж. Шизүока мужийн Гадаад харилцааны зөвлөх Т.Казухико тэргүүтэй төлөөлөл Дорноговь дахь ажлын айлчлалын хүрээндээ Сайншанд сумын 5-р сургууль, Данзанравжаагийн музейтэй танилцсан байна.