Шилдэг татвар төлөгч байгууллагууд шалгарлаа
6 сар, 2 долоо хоног өмнө

Монголын Татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил улсын хэмжээнд “ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ БҮТЭЭГЧ ЭРХЭМ ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА” уриатайгаар 18 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн гол ач холбогдол нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг урамшуулан дэмжиж, улс эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн шилдэг татвар төлөгчдөө олон нийтэд сурталчлан алдаршуулдаг юм.

Манай аймгаас шилдэг татвар төлөгчөөр Т.Батбаяр захиралтай "Хурговь" ХХК, У.Санраажав захиралтай "Чандмань бадрал" ХХК, жижиг дунд үйлдвэрлэгч А.Энхмаа нар тус тус шалгарлаа. Тус шагналыг аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр болон албаны удирдлагууд гардууллаа.