ШИНЭ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА
4 сар өмнө

Дорноговь аймгийн Прокурорын газраас шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудаар дотооддоо хяналтын прокуроруудад болон Аймгийн Засаг дарга тамгын газрын хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан болон зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудад сургалт, ярилцлагыг үе шаттайгаар зохион байгуулсан байна. Аймгийн прокурорын газар нь 2017 оны 07 дугаар сарын 01-нээс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 22 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, 1 буюу 4,5 хувийг нь харъяаллын дагуу шилжүүлж, 7 буюу 31,8 хувийг нь хүлээн авахаас татгалзаж, 14 буюу 63,6 хувьд нь зөрчлийн хэрэг нээсэн байна. Эрх бүхий албан тушаалтан нараас зөрчлийн талаарх 303 гомдол мэдээлэл хүлээн авснаас 281 зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж, нийт 36.056.740 төгрөгний торгууль ногдуулжээ. Зөрчлийн улмаас иргэнд 22.157.740 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс 1.990.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн. Зөрчилд холбогдсон 2 холбогдогчийг 24 цаг хүртэл саатуулсан ба зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд 6 удаа прокурор дүгнэлт гаргаж оролцож хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.