ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ
4 сар, 2 долоо хоног өмнө


ИПОТЕК

ӨГЛӨӨНИЙ СОНИН: МИК БОЛ ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ХАНГАСАН БАЙГУУЛЛАГА

Эдийн засагч Ч.Хашчулуун: “Дэлхийн бүх улс орон хөгжлийнхөө тодорхой шатанд нэг том асуудалтай тулгардаг нь хүн амаа орон сууцаар яаж хангах вэ гэсэн асуудал. Түүнээс биш зөвхөн манайд тулгарчихаад байгаа асуудал биш. Солонгос, Япон, АНУ бүгд л орлого багатай айлуудад зориулсан орон сууц барих шийдвэрийг гаргах шаардлагатай болсон. АНУ-ын ЗГ 1934 онд анх хууль баталж, моргейжийн корпорацийг байгуулсан байдаг. Манай улсын хувьд 2000 оноос хойш энэ чиглэлээр судалж, сонирхож эхэлсэн байдаг.”

IKON.MN: ХӨВСГӨЛ АЙМАГТ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТЭД 1.9 ТЭРБУМ ТӨГРӨГ ХУВИАРЛАГДСАН

Хөвсгөл аймаг дахь Монголбанкнысалбарын захирал Н.Батнасан: “2014 оноос хойш Хөвсгөл аймагт орон сууцны барилгажилтөмнөх жилүүдээс эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэдийн ипотекийнзээлд хамрагдах сонирхол ч нэмэгдэж байна. 2016 оны байдлаар 82 иргэнд 4,2 тэрбум төгрөгийн ипотекийн 5%, 8%-ийн хүүтэй зээл олгосон. Энэ нь 2014 оноос 27.3 хувиар, 2015 оноос 15.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Иргэд 8 хувийн ипотекийнзээлээр аймгаас гадна Улаанбаатар хотод баригдсан орон сууц худалдан авах хүсэлт их байдаг” гэжээ.

ТӨСВИЙН БОДЛОГО

NEWS.MN: ХУУЛИА БАТАЛЧИХВАЛ “ПРИУС”-НЫ ТАТВАРЫГ БУЦААН ОЛГОНО

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ хуулийн төслийг өргөн барьсан. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины татварыг 0-50 хүртэл хувиар тогтоох хуулийн төслийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж эхлээд байна. Тавдугаар сарын 1-нээс хил гаалиар нийт 328 “Приус” орж иржээ. Эдгээр машинаас 593,5 сая төгрөгийн онцгой албан татвар, НӨАТ-ын суутгал 59,35 сая төгрөг хурааж авчээ. Энэ нь нийтдээ 652,85 сая төгрөг болсон аж. Дээрх мөнгийг хууль батлагдсаны дараа ченжүүдэд буцаан олгох юм. Хаврын чуулган зургаадугаар сарын 9-ндзавсарлахаар болсон. Тиймээс энэ долоо хоногт багтаан хуулийн төслүүдээ батлахаар УИХ-ын гишүүд ажиллаж байна.

ТҮҮХИЙ ЭДИЙН ЗАХ ЗЭЭЛ

ӨНӨӨДӨР: УНЦИ АЛТНЫ ХАНШ 1300 АМ.ДОЛЛАРТ ДӨХӨВ

Унциалтны ханш өсч, 1300 ам.долларт ойртов. Их Британийн сонгууль, Катар улсын баримталж буй бодлого зэргээс шалтгаалж, алтны эрэлт нэмэгдэж байгаа гэнэ. Мөн ам.долларын ханш суларсан нь алтны үнэд эерэгээр нөлөөлсөн байна. Өчигдөр унциалтны ханш 1293 ам.долларт хүрсэн ньөнгөрсөн 11-р сарын 9-нөөсхойших хамгийн өндөр ханш гэдгийг Блүүмбэрг уламжлаад, цаашид ч өсөхөөр байгааг тодотгожээ.

ЭДИЙН ЗАСАГ, ДНБ

ASSA.MN: ЭДИЙН ЗАСГИЙН СУУРЬ ТОГТОЛЦОО АЛДААТАЙ ТУЛ ХЯМРААД БАЙНА

Эдийн засагч Х.Батсуурь: “Бодлогын төөрөгдөл эдийн засгийн суурь тогтолцооны гажуудлыг үүсгэж байна. Тухайлбал, манай нийгэм, улс оронд тохироогүй чөлөөт зах зээл, цэвэр өрсөлдөөн гэсэн бодлого ягштал баримталж байгаа. Энэ нь эдийн засагт байнга үүсээд байгаа хямралын гол шалтгаан юм. Тогтолцооны гажуудал гэдэг нь өсөн нэмэгдэх бус дундран багасах эдийн засгийн салбар дээр суурилсан эдийн засагтай байна. Иймээс манай эдийн засаг бусдаас хараат, хямралын байдалд орсон. Цаашид ч энэ байдал үргэлжлэх шинжтэй” гэжээ.

ОУВС

MNC TV: ОУВС-ГИЙН ЭХНИЙ САНХҮҮЖИЛТЭЭР ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ САНХҮҮЖҮҮЛНЭ

Манай улс 5-р сарын 25-ныөдөр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. Ингэснээр эхний ээлжийн санхүүжилт болох 36.8 сая ам.доллар Төв банкны дансанд орж ирснээр ам.долларын ханш суларч эхлээд байна. Тодруулбал, 2500 дөхөж байсан ам.долларын ханш 2370 төгрөгтэй тэнцэж, валютын нөөц нэмэгджээ. Харин эхний ээлжийн санхүүжилтээр төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг Сангийн дэд сайд Х.Булгантуяахэллээ.

ТВ9: ОУВС-ГИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДВАЛ МОНГОЛ УЛС ГРЕКИЙН АРААС ОРНО

ОУ-ын тоймч Ш.Гантулга: “ОУВС-аас мөнгө авах юм бол Грекийн хувь заяа биднийг хүлээж байгаа. Монгол Улсад ажлын байр улам хомсдоно. Хятад улсаас зээл авах юм бол Монгол Улс тусгаар тогтнолоо аажмаар алдана гэдэг нь тодорхой” гэжээ.

МОНГОЛБАНКИНД ХИЙСЭН ШАЛГАЛТ

УЛС ТӨРИЙН ТОЙМ: ТӨВ БАНКНЫ ОДООГИЙН УДИРДЛАГУУД Ч ЗЭМЛЭЛ ХҮЛЭЭХ ЁСТОЙ

Төв банкны одоогийн удирдлагууд хэл амнаас холуур өнгөрч байна. Мэдээж, Н.Баяртсайханаас шалгалтын дүнтэй холбоотой ам асуувал “Би өмнө нь Монголбанкийг удирдаж байгаагүй” гэсэн бэлэн цэцэн үгээр бүх асуултыг хаана. Гэхдээ Төв банкны удирдлагуудын шийдвэрээс үүдэлтэй алдаа, дутагдал зөвхөн Н.Золжаргалынүетэй холбоотой гэвэл өрөөсгөл. Одоогийн удирдлагуудад ч хүлээлгэх зэмлэл бий. Энэ бол валютын ханшийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой асуудал юм.

ЗУУНЫ МЭДЭЭ: МОНГОЛБАНК, ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭРЭЭ УЛС ТӨРЖИЖ БОЛОХГҮЙ

Монголбанкинд хийсэн шалгалтын дүн болон УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцлээ. Өчигдөр хэлэлцсэн Монголбанкны шалгалтын дүнтэй холбоотой УИХ-ын тогтоолын төсөл бүхэлдээ Монголбанкныөмнөх удирдлага Н.Золжаргалыг ялласан шүүхийн тогтоол болсон гэдгийг МАН, АН-ын гишүүдийн аль аль нь хэллээ. Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал далбан тушаалаа урвуулан ашиглан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр хариуцлага тооцохоор тогтоолд тусгасныг цөөнгүй гишүүд шүүмжилсэн юм.

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ

ӨНӨӨДӨР: АМ.ДОЛЛАРЫН ХАНШ СУЛАРЧ БАЙНА

Ам.долларын голлох валютуудтай харьцах ханш бараг сүүлийн 7сарынхаа доод түвшинд хүрлээ. АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэмэх, эсэх нь тодорхой бус байгаа нь үүнд нөлөөлж буй аж. Тус банкны удирдлагуудын уулзалт ирэх 13-14-нд болох товтой байгаа билээ. Өчигдөр иенийн эсрэг ам.долларын ханш 1хувиар суларч, 109.3-т хүрсэн нь сүүлийн 6 сарын доод түвшин болохыг “Financial times” дамжууллаа.

Монголбанкны ОНБМТ-өөс эрхлэн гаргадаг өдөр тутмын Хэвлэлийн Тойм нь томоохон телевиз, сонин, сайтуудад гарсан эдийн засгийн холбогдолтой мэдээ, мэдээллийг тоймлон харуулж Монголбанкны удирдлагын нэг дуу хоолой зарчмыг хангахад чиглэгдэнэ.

Нэмэлт мэдээлэл шаардлагатай бол 310117 утсаар мэдэгдэнэ үү.