​ЭЕШ МАРГААШ МОНГОЛ ХЭЛБИЧГИЙН ШАЛГАЛТААР ЭХЭЛНЭ
4 сар, 1 долоо хоног өмнө


Энэ жил Дорноговь аймгийн хэмжээнд 831 шалгуулагч Элсэлтийн Ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Үүнээс 720 нь 2017 оны төгсөгч, 111 нь өмнөх оны төгсөгчид байгаа юм. Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш буюу 6-р сарын 14-ний өдөр Монгол хэлбичгийн шалгалтаар эхэлж байна. Монгол хэлбичгийн шалгалт нь босго оноогүй боловч энэхүү шалгалтыг шалгуулагчид заавал өгөх бөгөөд хэрвээ өгөөгүй тохиолдолд их дээд сургуульд элсэх боломжгүй аж. Зургадугаар сарын 15-ны өдөр Англи хэл, Хими, Монгол улсын түүх зэрэг хичээлийн шалгалт болох бол 17-ны өдөр Математик, Газарзүй, Биологи, Монгол хэл, 18-нд Нийгмийн тухай мэдлэг, Физик, Орос хэлний шалгалтууд тус тус болно. Энэ жил математикаар 563 буюу хамгийн олон шалгуулагч бүртгүүлсэн бол Орос хэл хамгийн цөөн буюу 12 шалгуулагч бүртгүүлжээ. Шалгуулагчид шалгалтанд орохдоо бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, цахим үнэмлэх зэргийг бүрдүүлсэн байх ёстой юм байна.