ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ДОРООС...
4 сар, 2 долоо хоног өмнө

"Элэг бүтэн Монгол" Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймагт Нарийн мэргэжлийн эмч нарын баг Сайншанд хотноо 2017 оны 6-р сарын 11-ний өдрийн 09:00-17:00 цаг хүртэл Аймгийн Төв талбай дээр үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийж байна.


Үүнд: Халварт өвчин судлалын үндэсний төвийн элэгний нарийн мэргэжлийн эмч, лабораторийн эмч, рентгений эмч, Хавдар судлалын үндэсний төвийн дортын нарийн мэргэжлийн эмч, хүзүү толгой нарийн мэргэжлийн эмч, ЭХО-ны эмч, Улсын 3-р төв эмнэлгийн зүрх судасны нарийн мэргэжлийн эмч, Геронтологийн үндэсний төвийн ЭХО-ны эмч, нийгмийн ажилтан зэрэг эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна.


Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Амаржаргал:

Өмнө нь нарийн мэргэжлийн эмч нар олноороо ирж байсан тохиолдол байхгүй. Өглөөний 06 цагт ажлаа эхлэхээр иртэл хүмүүс хэдийн цугласан байсан. Хамгийн гол нь эмч нар ачааллынхаа хүрээнд 60 хүний дугаар өгөөд боломжтой бол цаг сунгаж үзэхээр болсон. 17 цаг хүртэл үргэлжилнэ. Нэгэнт холоос зориод ирсэн нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулаад боломжоороо иргэдийгээ хамруулахаар ажиллаж байна.


Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат:

Нийт иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, анхан шатны илрүүлгийг хийх, 40-60 насны даатгалтай иргэдийнхээ B,C вирусын шинжилгээг хийж эхлээд байна. Мөн түүнчлэн МУ-ын Засгийн газар, Эрүүл мэндийн яам хамтран донор, эрхтэн шилжүүлэх хагалгааг үнэ төлбөргүй хийх гэх мэт олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж хэрэгжүүлээд байна. Өнөөдөр бид Сайншанд хотод ажиллаж та бүхэнтэй бүтэн өдрийг эрүүл мэндээрээ амьсгалж, эрүүл мэндийнхөө төлөө хамтдаа байх завшаан тохиож байгаад таатай байна. Бүх сумдын эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч нар, эрүүл мэндийн газрын удирдлагууд, Улаанбаатар хотын харъяа лавлагаа үндэсний төвүүдийн дарга нар, Арьсны өвчин судлалын захирал Уранчимэг, Геронтологийн үндэсний төвийн дарга Хишигжаргал, Улсын 3-р эмнэлгийн дарга Төмөр-Очир, Эрүүл мэндийн яамны дарга Баяр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагыг төлөөлж Грандмед эмнэлгийн захирал Гансүх зэрэг туршлагатай эмч, мэргэжилтнүүд хүрэлцэн ирлээ...хэмээн онцлов.


Нэг дор нэгдсэн зохион байгуулалтаар төвийн эмч нар Дорноговьд анх удаа ажиллаж байгаа бөгөөд иргэдийн дараалал ихтэй байлаа.