Э.ХҮСЛЭНГИЙН НЭРЭМЖИТ ОЛОН ХОТЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
8 сар, 1 долоо хоног өмнө


100 буудалт даамын спортыг сурталчлах, хөгжүүлэх, хүүхэд багачуудыг даамын спортод сонирхолтой болгох зорилгоор Дорноговь аймгийн ЗДТГ, Монголын даамын холбоо, аймгийн БТСГ, Дорноговь аймгийн даамын холбоо хамтран Өсвөр үеийн дэлхийн аваргын хос алт, мөнгөн медальт Энхболдын Хүслэнгийн нэрэмжит олон хотын нээлттэй тэмцээнийг зохион байгуулж байна.

Тэмцээн 5-7 нас, 8-10 нас, 11-13 нас, 14-16 нас гэсэн ангиллаар охид, хөвгүүд тус бүр нээлттэйгээр 100 буудалт даамын үндсэн болон блиц 2 төрлөөр өрсөлдөж байна. Оролцогчдын тоог харгалзан үзэж спортын зэрэг, цолын баллд тооцох юм байна. Тэмцээнд Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдээс гадна хөдөө орон нутгаас Орхон, Сэлэнгэ, Өмнөговь, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай, Баянхонгор аймгийн охид, хөвгүүд оролцож байна. Өсвөр үеийн дэлхийн аваргын хос алт, мөнгөн медальт Э.Хүслэнгийн нэрэмжит тус тэмцээний нийт шагналын сан 2 сая төгрөг аж.