​ҮНДЭСНИЙ БӨХИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛОВ
5 сар, 3 долоо хоног өмнө


Аймгийн Үндэсний бөхийн холбоо, БТСГ хамтран жил бүр Үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг. Өнөөдөр тус тэмцээн Аймгийн БТСГ-т боллоо. Энэ жил тус тэмцээнд аймгийн цолтой 11, сумын цолтой 20, цолгүй 9 нийт 40 бөх барилдсан байна. Тойргийн журмаар барилдсан тус тэмцээний тэргүүн байрын төлөө Хөвсгөл сумын харьяат аймгийн заан Б.Бат-Эрдэнэ, Хатанбулаг сумын харьяат аймгийн харцага Д.Энхбаярыг давснаар тойргийн аймгийн арслан боллоо. Харин Хатанбулаг сумын харьяат аймгийн харцага Д.Энхбаярын хувьд дэд байрыг эзэлж тойргийн аймгийн заан болсон юм. Тэмцээний гуравдугаар байрыг Сайншанд сумын харьяат сумын заан Л.Лхүнрэв эзэлж тойргийн аймгийн начин болсон байна.