​ӨНӨӨДӨР “АВТОМАШИНГҮЙ, ТАМХИГҮЙ ӨДӨР”
6 сар өмнө

Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг. Улаанбаатар хотноо энэхүү өдөрт нэгдэж олон арга хэмжээг зохион байгуулж хэвшээд байгаа юм. Харин хөдөө орон нутгаас анх удаа Дорноговь аймагт автомашингүй өдрийг зохион байгуулж байна. Энэ өдөр 11.00-16.00 цагийн хооронд Сайншандын төв замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж байгаа бөгөөд дугуйн парад, кросс гүйлт болсон бол аймгийн төв талбайд урлагийн тоглолт, хийн дасгал, бүх нийтийн дасгал, хөдөлгөөнт гимнастик зэрэг арга хэмжээ боллоо.


Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар нийгэмд мэдээлэл сурталчилгаа явуулах, автомашинаас татгалзаж унадаг дугуй, явган зорчилт зэрэг автомашинаас ачаалал багатай тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих мөн Дэлхийн тамхигүй өдрийг угтаж өөрсдийн эрүүл мэндийг анхаарч тамхины хэрэглээг бууруулах, хорт зуршлаас татгалзахыг уриалах зорилгоор Аймгийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, Саран Хөхөө театр хамтран зохион байгуулж байна. Цаашид энэхүү өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлэх аж.